2007-07-16
Б.Лхагвасүрэн гуайн шүлгээс

Эр хүнийг хайрлаж яваарай

                        Эрхлүүлэн өсгөсөн Солонго, Намуу хоёртоо

Хоёр жигүүр дэлгэн

Хорвоог ханьтай тулдаг

Дөрөөн чимэгэр хяагаа мялааж

Дөрвөн алган дээр үүрээ засдаг

Нар сар орж гардаг хорвоогийн

Чухаг мунхаг хатуу жам

Нас бие ирж оддог ертөмцийн

Чулуутай цэцэгтэй алаг зам

Хүн дундуур урсаж өнгөрдөг

Он жилүүдийн цэнхэр мөрөн

Хүй бие хоёр шиг ойрхон

Орооцолдож бүтсэн халуун хэлхэ

Тоонын хүрээ тулалцсан бүсгүйн номхон заяа

Тотгот тулганд бадамласан

Зүггүй галын “бурхад”

Үүдэн хоймрын цэлгэр зайд

Гэрийн нар дагаж мөлхсөн

Зүүдэн хоосны тохиох одонд

Нэрийн отог үлдээхэр заяасан

Салаа гэзгээ салхиар самнаж

Сайн морины нуруунд ниссэн

Саалийн халиагаар хормой мялааж

Сайхан эхийгээ өвчиж өссөн

Миний хоёр охин минь

Гал таслан, тооно өргөхөд чинь

Ганзганд чинь хэлэх

Гэрийн чинь чагтганд уях

Гэзэгний чинь үзүүрт сүлжиж өгөх

Гуравхан мөр шүлэг аав нь тэрлэлээ

“ЭМЭЭЛ ДЭЭР УРГАСАН УУЛ АТЛАА

ЭЛГЭНД ЧИНЬ БАГТСАН ТОЛГОД

ЭР ХҮНИЙГ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ”

 

Сэтгэгдэл:


хэхэхэ
Сүрэнжав гуайч чухам үнэнийг л хэлждээ
Бичсэн: bagaa цаг: 12:32, 2007-09-10 | Холбоос | |


хихихих
би бол Сүрэнжав гуайтай таарч байсым бн. яг тэр үед Сарантуяагийн Хайрын бурхан мооод болжиихкуи юу , тэгсэн : Та нар хайрын бурхан хаана бн , хаана бн л гэх юм , хаа байх вэ дээ хаа гуяны чинь завсар л бгаашд гэж хэлж бсий... аягүй хамаагүй хүн наасан.

хихихи
татах
Бичсэн: зочин цаг: 22:36, 2007-09-07 | Холбоос | |


хихихих
би бол Сүрэнжав гуайтай таарч байсым бн. яг тэр үед Сарантуяагийн Хайрын бурхан мооод болжиихкуи юу , тэгсэн : Та нар хайрын бурхан хаана бн , хаана бн л гэх юм , хаа байх вэ дээ хаа гуяны чинь завсар л бгаашд гэж хэлж бсий... аягүй хамаагүй хүн наасан.

хихихихи

татах
Бичсэн: зочин цаг: 22:35, 2007-09-07 | Холбоос | |


сэтгэгдэл
тиим шүү агуу наирагч байгаа юм. Би 10 жилд байхдаа уран зохиолийн хичээл дээр лхагвасүрэн гуайн тухай бие даалтын ажил хийж байсан юм тэгэж явахдаа хүүхэлдэйн театрт очиж өөрөөс нь ярилцлага авч билээ минии ярилцлга авдаг ч гэж юу байхав ойр зууур шалдир булдир зүйл асуусан санагддийн их сайхан хүн шиг саагдсан
Бичсэн: bagaa цаг: 20:20, 2007-08-27 | Холбоос | |


Сэтгэгдэл
goy shuleg tee... sain ch nairagch bsndaa... ach ohintoi ni yriltssan yriltslaga ni bas goy bsn...
Бичсэн: tatah цаг: 03:13, 2007-08-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)