танхай шүлэг
Өмнөговь аймгийн Ханбогд сумын яруу найрагч Равжайн Чулуунбазарын нэгэн танхай шүлгийг сонирхуулж байна.
Боов хад
Дээр нь гарч дураа тавьдаггүй
Дэргэд нь гаарч нэрийг нь хэлдэгүй
Дэлхийд ганцхан боов хад
Дэндүү сайхан гандайж байна
Дэмчигийн хийдийн сүр сүлд
Дээдэс үеийнхэний сүнс сүүдэр
Дэлхийн энергийн төв цэг
Дэгжин ч сайхан ч хайрхан болдоо
Догшин ноён хутагтын суудлаас
Долоон бурхан оддын охидыг
Доороос нь хатгах мэт сунайж байна
Доорох газраасаа тасрах шахаж сунаж байна
Эр хүний бардам бахархал
Эм хүний бахдам ихэрхэл
Эх дэлхийн эрдэм чадал
Энэ цохионд цогцолжээ
Гэргий ...