2007-05-26
өндөгөө гэж
Өндөгийг бид өргөн хэрэглээндээ тогтмол ашигладаг болоод удаж байгаа. Бид өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж байдаг өндөгний ашиг тусын талаар харин хэр мэдэх билээ.

Ерөөс өндөгний тухай, түүний ач холбогдлын тухай бид мэдэх хэрнээ бас тэр болгон мэддэггүй зүйл ч их ажээ. Бид өдөр бүр л хоол хүнсэндээ өндөгийг хэрэглэж байдаг болохоор өндөгтэй холбоотойхоол хүнс, ашигтай зөвөлгөө зэрэг төрөл бүрийн мэдээ мэдээллийг хүргэж байх болно.

Хүмүүн гэдэг амьтан хүн сүргээс тасарснаас хойш л өндгийг хүнсэндээ хэрэглэж ирсэн гэдэг. Өндөг нь хүний амьдрал, үйл ажиллагаанд зайлшгүй шаардагдах тэжээлийн бодис, био идэвхит найрлагатай хүнсний бүтээгдэхүүн юм.
Хүний бие махбодод уураг зайлшгүй хэрэгтэй бөгөөд харин уургийг ургамлын ба амьтны гаралтай гэж хуваана . үр нөлөөний хувьд ялгаагүй ба тухайлбал цагаан хоолтон хүн амьтны гаралтай уургаар хэзээ ч дутагдахгүй байж чадна. Гэсэн хэдий ч өндөгний уургаас илүү биш бөгөөд шингэцийн хувьд хүний бие махбодод хамгийн зохистой нь нэн ялангуяа чанасан өндөг юм. Өндөгний уурагт лизоцин хэмээх бодис байдаг нь хүний биед байгаа хортой бичил организмыг уусгаж сөнөөдөг. Харин хэт удаан, буруу хадгалбал энэхүү үнэт шинж чанараа алддаг гэмтэй.

Өндөгний цагаан буюу уураг нь хамгийн сайн холбогч болдог тул нарийн боовны үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг билээ. Өндгийг котлетэнд ч, өндгөн жаврайнд ч, элдэв нарийн боовны бүтээгдэхүүнд ч ашиглахад задарч бутардаггүй юм. Өндөгний цагаан нь сайн хөөсрөх чанартай тул бас тортны кремэнд хэрэглэнэ. Өндөгөөр маш олон төрлийн зууш, салат, хоолыг хийж болдог.

Өндөгний цагаан буюу уураг нь ийм байхад шар нь уг нь хамгийн үнэ цэнэтэй хүнсний зүйл болдгийг бид тэр болгон мэддэггүй. Чухамхүү өндөгний шард нь хүний бие махбодод нэн шаардлагатай хамаг тэжээллэг чанар нь шингэсэн байдаг ажээ. Эдгээрээс тослог байдлаар агуулагдсан лицетин нь биен дэх өөх тосны солилцоог зохицуулж судасны хананд өөхөн өнгөр тогтохоос сэргийлнэ. Бас уураг тархины эд эсэнд фосфор нийлүүлж, ер нь тэгээд энд л хамаг амин дэм нь агуулагдсан байдаг гэнэ.

Эмчилгээний чанарыг бодолцож өвчтөн, тамирдсан хүний хүнсэнд түлхүү оруулдаг ажээ. Өндгийг хоол хүнснээс гадна бас гоо сайханд өргөн хэрэглэдэг. Мөн ардын эмнэлэгт ч өргөн бөгөөд үр дүнтэй хэрэглэж ирсэн түүхтэй. Эрт цагаас л хүн төрөлхтөн өндгийг зөвхөн хоол хүнсний зүйл гэдгээр хэрэглээд зогсоогүй бас ид шидтэй гэж эмч домч, бариач илээч хүмүүс үзэж, хэрэглэж ирсэн байдаг. Өндөгнөөс гадна бас хальс нь ашиг тустай ба тухайлбал кальцийн эх үүсвэр болдог.

Өндөгний химийн найрлага хальсыг эс тооцон дунджаар үзүүлбэл : 73,6% нь ус, 13% нь уураг, 12% нь өөх, 0,60% нь нүүрс ус, 1 % нь кальци, фосфор зэрэг эрдэс бодис байдаг. Өндөгний хамгийн үнэ цэнэтэй зүйл нь бол шар нь ба, үүнд уураг, өөх, нүүрс ус, эрдэс амин дэмээс гадна бас A, B, D, E амин дэм агуулагдана. Мэдрэлийн болон ураг тархины эд эсийг лецитин хэмээх зайлшгүй чухал бодисоор хамгийн ихээр хангадаг нь өндөг юм.

Өндөг нь эмчилгээний хоол хүнсний зүйлийн хувьд болсон, түүхий ямар ч байдлаар шингэц сайтай байдаг ч болгож идсэнээр илүү хоолшино. Өндөгний хальсний өнгө нь амт чанарт огт хамаагүй бөгөөд харин эх тахиа нь өндөг нь боловсрох , өндгөлөх үед хоол хүнсэнд нь хэрэглэж байсан зүйлээс шалтгаалдаг ажээ. Ардын эмнэлэгт өндөгний уургийг голлон эмчилгээнд хэрэглэж ирсэн байдаг Учир нь чухамхүү уураг л тамирдсан бие махбодыг хамгийн түргэн сэргээж чаддагт л оршдог байна. Гэтэл уураг нь хүний бие махбодод нөөцлөгдөн хуримтлагддагүй учраас дутагдсаныг нь өөр хүнсний зүйлээр орлуулах, нөхөх боломжгүй юм. Уургаар баялаг хүнс бага хэрэглэснээр уургийн дутмагшилд орж үлэмж тамирдах, хүндээр өвчлөх, тэр ч байтугай үхэж болзошгүй байдаг ажээ. Нас бие гүйцсэн хүн элдэв гаж өөрчлөлтөнд орохгүйн тулд хоногт 90-100 грамм , хүнд хүчир ажил хийж буй бол 150 грамм уураг хэрэглэх ёстой.
                   БАНЖИГААС ТАТЛАА ӨНДӨГНӨӨС ХОРДЧИХГҮЙ Л БОЛ САЙХАН ХООЛШҮҮ ЗАЛУУСАА
Сэтгэгдэл:


Okokok
Бичсэн: Зочин цаг: 11:46, 2017-01-14 | Холбоос | |


яралтай туслаачээ
мөөгний талаар ийм мэдээлэл олоод өгөөч
Бичсэн: халиунаа (зочин) цаг: 16:48, 2008-09-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)