Ми-8 нисдэг тэргэний ослоор 14 сайхан залуу, аав ээжийн хүү, хүний сайхан хань хүүгээ үнсээд ажилдаа гарсан монголын сайхан үрс нэгэнт эргэж ирхээргүйгээр явжээ. Эрдэнэт хүмүүний биеийг олж төрчихөөд ид хийж бүтээх насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж цаг бусаар насыг барсан нь нэн харамсалтай.
Энэ бүхнийг үзээд хараад бодоод байх тусам өнөөх л хэнэггүй монголчуудын зан /гэхдээ бүгд бишшүү/ бас л нөлөөлсөн юм шиг санагдах юм. Зарим нэгэн залуус нь энд Амьдрах хүслэн хөдөлгөөнд нэгдээд хүнд амьдрал бэлэглэхийн төлөө хумсын төдөө ч тус хүргэчих санаатай зүтгэж байхад нэгэн хэнэггүй монгол /мэдээж монгол/ татаж явсан тамхиа хэнэгч үгүй чулуудаж орхисон аль эсвэл хэдэн халтар төгрөгний төлөө өнөөх л өмхий хятадуудад бугынхаа эвэр чивийг хямдхан өгчих санаатай тэнэгсэд түлсэн түүдгээ хэнэгчгүй унтраалгүйгээр яваад өгсөний төлөөсөнд Тэнгэр тэр хэдэн сайхан залуусыг аваад явчихсан ч юм шиг санагдах юм.
Тэдгээр залуус хэдэн хүний амийг гал усны гашуун зовлонгоос аварсан болоо...
Удахгүй хөөрхий нисгэгчдийг ч юм уу ямар нэгэн хүнд бурууг тохоод л өнгөрнө гэтэл жинхэнэ эзэн нь ямарч хариуцлага хүлээлгүйгээр бидний дунд алхаж л байх болов уу.
Энэ мэдээж бидний нэг томоохон дутагдал хотын гудамжинд алхаж яваа боловсон байрын залуу хэнэгчгүй татаж явсан тамхиа хаяж л орхидог.
Ингээд бодохоор хүмүүс бид ганц амьдрах насандаа хүн арддаа гавьяа байгуулдаггүй юмаа гэхэд бусдадаа гай тарилгүйгээр амьдармаар юм шиг бодогдох юм