2007-06-12
Бүтэлгүй хайраа гэж
 Телевиз үзэж суусан чинь Ералаш гараад хамаг багын дурсамж хөндөөд хаячихдаг байнашдэээ одоо яахав бичдэг л байхдаа. Бага ангид байлаа айигийн төвийн сургуулийн 4-р ангид сурч байсиймуудаа би ч уул ангидаа мундагуудын тоонд л ордог байлаа гайгүй сурлагатай яггүй барилдчихна бас тэрүүхэн тэндээ атмаан ангийн 2-р овгор нэртэй нэг намхан шар банди л гүйж явдаг байсийн.
           Гэнэт л ангийнхаа нэг охинд сайн болчихвоо хөөрхий би чинь тэр охин ч манай ангидаа л мисс байсан юм байлгүй дуулдаг  бүжиглэдэг бас тэгээд хөөрхөн хацар нь хонхойдог охин байваа хө. Би ч яахав ангид хааяаа хулгайн нүдээр харна бас бүтэлгүйээ багш харчихвал хичээл хийсэнгүй энээ тэрээ гээд л Заяаг бас яагаад хараад байгаан гээд л загнуулах ч яахав заяаг хараад гэнгуут л ангийнхан бас хөөрхөн холбож шоглоноооо.  Манай 1-р атаман бас тэр үхинд нэг сайн гэсэн юм яриад явдаг байлаа би ч яахав дурлалдаа үнэнч хүн нэг удаа манай ангийн банди нар хээр гарж хөл бөмбөг тоглосийн тэр үед нь л атамантайгаа яриа хийлээдээ нэг том хүмүүс шиг за би Заяад сайн чи ч бас сайн тэгэхээр хоюулаа заяагийн төлөө үзэлцэе зодолдвол ойлгомжтой чи дийлнэ тэгээр хоюулаа барилдаад давсан нь заяаг авая гэж ирээд нэг их том бооцоо таиад үзэж гарлаадаа. Яс юман дээр нөгөө бооцоо маань бид хоёрыг тоох ч юм уу бүү мэд гэхдээ л нэлээн ширүүн барилдаан болсийн яг давж яваад муу бүтэлгүй хөл чинь халтираад дор нь ороод уначихдаг байгаа ингээд хөөрхий эхний бүтэлгүйтэл болвоо өрсөлдөгчдөө ялагдчихдаг.  Тэгээд яахавдээ нэг хэсэг өртөг алдсан хятад шиг дуугаа хурааж жаал явсны би атаманд ялагдсан болохоос ямар Заяад гологдсон биш гэж өөрийгөө хөөрхөн аргаллаа. За тэгээд би гэдэг хүн чинь бяцхан зүрхэндээ нэг хайр тээсэн том хүн аргаа бараад л нэг найздаа хэлсэн чинь нөгөөх маань нэг их туршлагатай хүн шиг шууд л захиа бичээд өгчихгүй юу л гэжийнэ хаанаасаа ч олсийн мэдэхгүй захианы үг мүг авчирч өгөөд л би ч яахав шийдчихсэн амьтан чинь яахавдээ нөгөө захиануудыг нь харж байгаад л:
                           СССР улсаас гаралтай сэвсгэр цагаан цаасан дээр гэжийгаал энээ тэрээ хайртай дуртай гээл жаал юм бичээл найзаараа маргааш нь өгүүлэхээр боловоо.
        Маргааш нь хичээлийн завсарлагаанаар найз маань миний их л нандигнаж гурвалжилж эвхсэн захиаг нөгөө охинд чинь аваачаал өгдгийн би ч яахав хулгайн нүдээр хараал сууж байлаа тэгсэн харин нөгөөх маань овоо захиагий минь аваал уншиж гарлаашүү би тэрүүхэндээ хөөрхөн догдлоод суужийсан чинь харин овоо муу гар чинь уншиж дуусууу үгүй юу хогийн савруу аваачаад шидчихээд гараад явчихдаг байгаа.  БИ Чбушуухан муу найзаараа нөгөө захиагаа хогийн савнаас авхуулаад  устгалд оруулж нэг санаа амардаг байгаа ангийнхан олсон болч хөөрхий би будаа будаа...Атаман бол бүр алахгүй юу. ингээд  хоёрдохоо бүтэлгүйт лээ хөө тэгсэн ч хашраагүй юмдаа нэг сарын дараа ч билүүдээ нөгөө охин маань хот шилжихээр болов манай ангийн хан ангиараа зураг авхуулах юм болоод л  зурагчин дээр  орлоо  ангийраа нэг зураг авхуулаад л дараа нь нөгөө охинтой чинь охидууд найз нар нь гээд л зургаа авхуулж гарлаа. Би ч уг нь ганц зураг авхуулах мөнгөтэй нөгөө охинтойгоо авхуулчих санаатай хэлж чадалгүй аргаа бараад нөгөө муу найзтайгаа зургаа авхуулсандаа хөөрхий.   Маргааш нь нөгөө зургаа аваад л гэрээс дүүгийн нэг зараа хусаад гарлаадаа цэцэрлэгийн хашаанд орж байгаал нөгөө зурагны хаа ард Хайрт найз заяадаа дурсгав гэж бичиж аваад яг аваачаад өгөхийн өмнө харсан чинь бүтэлгүй гар чинь харин нэрийг нь буруу Заядаа гээд аваад хаячихсан байдаг байгаа туулай юмуу хаашаа юм аргаа бараад я д хоёрын хооронд нарийхан бараг турж үхэхнүү гэмээр аархуу юм бичээд дүүгийнхээ зараатай хамт нэг уутанд хийгээд манай ангийнхан өгч байгаа юм гэж гарт нь атгуулаад л салсан даа хөөрхий....   Түүнээс хойш дүүгийн зарааны хэрэг хэсэг мандаад дарагдсандаа одоо гарын таван хуруугийн Шагдарыг харахаар инээд хүрээд байдгийм. НӨГӨӨ ОХИНТОЙГОО Ч ӨНӨӨГ ХҮРТЭЛ УУЛЗААГҮЙ ОДОО НЭГ УУЛЗВАЛ Ч БӨӨН ИНЭЭДЭМ БОЛ БАЙХДАА ХУУЧНАА ДУРСААЛ 
Сэтгэгдэл:


хэхэ...
зүээр...
тэр Заяд гэдэг нь бүр элэг татаагаа хаяцан...Хажууд хүн бгаагүй нь л яамай... хэлээ гаргах
Бичсэн: luna цаг: 20:29, 2010-07-13 | Холбоос | |


хэхэ баярлалаа миний блогоор зочилсонд. блогоороо орж ирэлгүй ямар их удаа вээ

баясаад; уулзвал сайхан байлгүй яaхав
луна; чимх инээд бэлэглэсэндээ таатай бна
Бичсэн: mongolxvv цаг: 19:53, 2010-07-13 | Холбоос | |


татаж унатлаа инээлээ шд...
хөөрхөн юмаа...
rolling on the floor rolling on the floor rolling on the floor алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: luna цаг: 18:56, 2010-07-13 | Холбоос | |


he he. tegeed uulzah bhda. za za uulzah ni snu ugui yu
Бичсэн: bayasaa цаг: 17:39, 2010-07-13 | Холбоос | |


Сэтгэгдэл
хэхэхэ.Ямар инээдтэйн бэ ойрд инээгээгуйгээрээ инээдэг байна ш дээ.Та бид 2 ч таарсан юмаадаа
Бичсэн: зочин цаг: 18:49, 2007-06-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)